Сүхбаатар Мах Маркет ХХК

Сүхбаатар Мах Маркет ХХК компани нь анх 2007 онд Сүхбаатар аймгийн төв Баруун Урт хотод Мах Маркет ХХК-ийн харьяа нэгж үйлдвэр болж хөргүүлтэй 300 тн багтаамжтай хуучин зоорийг түшиглэн Мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж барьж технологийн тоног төхөөрөмжийн угсралт хийж ашиглалтад оруулсан.

Нядалгааны үйлдвэрийн хувьд нэг ээлжиндээ 500-600 толгой бог, 100-120 толгой бод нядлах хүчин чадалтай бөгөөд технологийн дагуу 0°С : +4°С сэврээж, -30°С : -35°С гүн хөлдөөх тус бүр 20 тн багтаамжтай 2 камертай, нийт 700 тн бүтээгдэхүүн хадгалах хүчин чадал бүхий аммиакан хөргүүлтэй агуулахтай.

2015 оноос эхлэн хөрөнгө оруулалт хийж шинэ менежментийн багаар удирдуулан үйл ажиллагаагаа сэргээн явуулж байна.

2017 онд мах шулж, ангилан савлах, дулааны боловсруулалтын үйлдвэр ашиглалтанд оруулсан.

Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн:


Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа
Баталгаажуулалт

Бид Сүхбаатар аймгаас үйл ажиллагааны бүхий л шатанд шилжилгээнд бүрэн хамруулж мал авдаг бөгөөд махаа үйлдвэрийн орчинд дулааны аргаар боловсруулж та бүхэндээ хүргэж байна.

 

Хаяг:
Улаанбааатар, СХДүүрэг, 20 хороо, Сонсголонгийн зам, МБҮ, агуулахын цогцолбор

Facebook : https://www.facebook.com/Сүхбаатар Мах Маркет ХХК/

Имэйл хаяг : Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Та энд байна: Home Салбар компаниуд Сүхбаатар Мах Маркет ХХК