Мах, махан бүтээгдэхүүн

2017 онд мах ангилан шулж, дараачийн боловсруулалт хийж хэрэглэгчдэд ангилсан, сэврээсэн мах махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна.

Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн:

  • Хонь, ямаа, үхэр, адууны гулууз мах
  • Бүх төрлийн малын дайвар бүтээгдэхүүн
  • Ангилсан мах
ҮХРИЙН МАХ

Илчлэг чанар нь 2,300-2,600 ккал бөгөөд үхрийн маханд азотгүй хандлаг бодис их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай, дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай удаан хайлдаг, тосны гарц их байдаг онцлогтой. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан, тослог, шим тэжээлтэй.

Шинэ үхрийн мах ханиаданд сайн эм болдог. Хий шар хавсарсан халууныг анагаах чадалтай. Өвлийн эхэн сард нядалсан үхрийн махны борц нь хий дарахад онцгой сайн нөлөө үзүүлдэг. Үхрийн чөмөг нь уушгийг тунгалагжуулж, дэлүүний тамир сайжруулдаг шидтэй.

Үхрийн мах
Үхрийн дайвар
ХОНИНЫ МАХ

Монголчууд эрт үеэс хонины махыг жилийн аль ч улиралд хэрэглэж иржээ. Хонины булчин махны ширхэг нь нарийн байдаг. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг ид шидтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байжээ. Тиймээс ч амаржиж төрсөн эхэд хонины махаар шөл хийж өгдөг, нялх хүүхдийг ясны шөлөнд оруулдаг байв. Хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн шүлт гэдэг. Дээр нь хонины ахар сүүлийг нэмбэл
дөрвөн шимт хэмээнэ.

Шингэц сайтай, хүч сэлбэж, тэнхээ тамир оруулдаг. Ядаргаа тайлах, сонсгол сайжрахад тустай. Бүхэл хонины мах чанасан шөлийг ууваас хий бүрэлдсэн өвчнийг арилган, шар усыг тарааж, тамир шүлтийг нэмэгдүүлэх чадалтай.

Хонины сүүлэнд Д, С, А, К аминдэмүүд агуулагддаг тул хордлого, бие сульдах, ядаргаа, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Мөн цус багадалтаас сэргийлдэг. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир түүнийг хөхсөн хүүхэд рахит, тархины даралттай болдоггүйгээс гадна ханиаданд нэрвэгдэх нь бага.

Хонины мах
Хонины дайвар
Та энд байна: Home Бүтээгдэхүүн Мах, махан бүтээгдэхүүн