Мах боловсруулах үйлдвэр, агуулахын цогцолбор

Капитал №1 хөргөлттэй агуулах- Tyson Foods Distribution Center

Манай компани нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат 2,000 тн багтаамжтай “Tyson Foods Distribution Center” хөргөлттэй агуулахыг БНСУ-ын салбартаа тэргүүлэгч “Dong Yang Engineering Co.,Ltd” гүйцэтгэгчээр ажиллан ашиглалтанд оруулсан.

Капитал №2 хөргөлттэй агуулах- Баянзүрх агуулах

2015 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 4000 тн багтаамж бүхий аммиакан хөргүүлтэй агуулахын цогцолбор барилга байгууламжийг өөрийн эзэмшилд хүлээн авч үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлж мах махан бүтээгдэхүүн ангилах, жижиглэх, савлах цех ашиглалтанд оруулсан.

Капитал №3 Мах боловсруулах, мах ангилан шулах, савлах үйлдвэр

2017 онд шинээр дулааны аргаар мах боловсруулах, мах ангилан шулах, савлах үйлдвэр ашиглалтанд оруулсан

Та энд байна: Home Бидний тухай Мах боловсруулах үйлдвэр, агуулахын цогцолбор