Нээлттэй ажлын байр

Манай компанийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн маань итгэл дээр тогтдог. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо үргэлж бахархдаг.

Бид

  • Бидний бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна.
  • Чадварлаг, эрч хүчтэй, нөхөрсөг хамт олонтой, ажлын таатай орчин, өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгодог.
  • Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бүрдсэн.

Нийгмийн хангамж

Ажилтнууддаа цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамжийг олгодог.

Даатгал

Ажилтнуудаа Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, бусад даатгалдд хамруулдаг.

Эрүүл мэнд

Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч 6 сард 1 удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулдаг. Энэ нь ажилтны одоогийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхөөс гадна ирээдүйд учирч болох эрүүл мэндийн асуудлыг урьдчилан мэдэж сэргийлэх зорилготой.

Нээлттэй ажлын байр

  • Туслах ажилчин
  • Жолооч B,C,D нэмэлтээр E ангилалтай

Бүрдүүлэх материал :

  • Анкет
  • Зураг 1% (сүүлийн 3 сард авхуулсан)
  • Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Цахим иргэний үнэмлэхний хуулбар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Хорооны тодорхойлолт
  • Эрүүл мэндийн хуудас
  • НД, ЭМД-ын дэвтэр

Та манай компанийн анкетыг [DOC] татан авч бөглөөд Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаяг руу илгээнэ үү.

Та энд байна: Home Хамтран ажиллах Нээлттэй ажлын байр