Танилцуулга

Капитал Маркет ХХК нь 2004 онд байгуулагдсан. Хэрэглэгчиддээ дэлхийн шилдэг дээд зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангахаар олон улсын зах зээлд нэр хүндтэй Tyson Foods Inc, McCain Foods Inc, Dole Asia Holdings PTE.LTD, Dongwon Industries, Tom N Toms Inc зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр худалдаалах гэрээ байгуулан ажиллаж байна.

Бид Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зоогийн газар, түргэн хоолны газар, зочид буудал, аялал жуулчлалын бааз, хүнсний зах, сүлжээ дэлгүүр, уул уурхайн компани, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дипломат төлөөлөгчдийн газар, бусад байгууллагууд зэрэг 1000 гаруй томоохон хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна бусад харилцагчиддаа бөөний үнээр хүргэн өгч үйлчилдэг.

Манай компани нь өнөөг хүртэл хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандартыг хангах үүднээс БНСУ-ын салбартаа тэргүүлэгч “Dong Yang Engineering” Co.,Ltd-ээр орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат 2,000 тн багтаамжтай “Tyson Foods Distribution Center” дулаан, хүйтний зохицуулалттай хүнсний агуулах, Баянзүрх дүүрэгт 4,000 тн багтаамжтай хөргөлттэй агуулах, Сүхбаатар аймагт мах боловсруулах үйлдвэр, 700 тн хөргөлттэй агуулахуудыг ашиглалтанд оруулсны зэрэгцээ барилга орон сууц, хүнс хөдөө аж ахуй, санхүүгийн зах зээлийн салбарт бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна.




Та энд байна: Home Бидний тухай Танилцуулга